Араг яс мах булчингийн эрхтний үүрэг бүтэц

Араг яс мах булчингийн эрхтний үүрэг бүтэц


Араг яс түүний холбоос үе булчинг тулгуур хөдөлгөөний эрхтний тогтолцоо гэнэ.
Үүрэг.  Араг яс булчин нь биеийн тулгуур хөдөлгөөний үүрэг гүйцэтгэж хэлбэрийг тогтооно. Мөн дотоод эрхтнүүдийг хамгаалах үүрэгтэй. Жишээ нь: Цээжний хөндийд орших зүрх уушги нь цээжний хэнхэрцэг яс түүнд бэхлэгдсэн цээж нурууны булчингуудаар хэвлийн хөндий дотор элэг цөс ходоод гэдэс бөөр зэрэг эрхтнүүд сээр нурууны доод хэсэг болон аарцаг яс нуруу гэдэсний булчингуудаар тархи гавлын ясаар нугас сээр нурууны нугалмын ясаар тус тус хамгаалагдсан байдаг.


Араг яс. Үндсэн хэсгүүд, холбоос
Насанд хүрсэн хүний биеийн араг яс өөр хоорондоо холбогдсон 200 гаруй яснаас бүрэлдэнэ. Эдгээрийг толгойн их биеийн дээд мөчдийн доод мөчдийн гэсэн үндсэн хэсэгт хувааж үздэг. Хүний биеийн яснууд өөр хоорондоо хөдөлгөөнгүй ба хөдөлгөөнтэй холбогддог.

Толгойн яс. Толгойн яс нь гавлын ба нүүрний яснуудаас бүтнэ. Гавлын яс: дух, дагзны сондгой яс, зулай, чамархайн хос ясаас бүтнэ. Эдгээр яс нь хоорондоо заадсаар нийлнэ. Нэг ясны арзгар шүд нөгөөгийнхөө ухлаадаст орох байдлаар хоёр яс хоорондоо хөдөлгөөнгүй барьцалдсаныг заадас гэнэ. Толгойн ясны чамархайн хэсэгт сонсголын гаднах сүв байдаг. Дагзны ясны доод талд том нүх байх ба түүгээр тархи нугастай нийлнэ. Гавлын ясны суурь талд булчин бэхлэгдэх олон тооны төвгөр байдаг. Мөн цусны судас, мэдрэлийн судлууд ордог олон жижиг сүв бий.


Толгойн ясны нүүрний хэсэг. Толгойн ясны нүүрний хэсэгт дээд эрүү, хацар, тагнай, хамрын яс, доод эрүүний яс, самалдаг яс багтана. Эдгээрээс том нь эрүүний яснууд юм. Доод эрүүний яс нь толгойн ястай хөдөлгөөнтэй нийлсэн ганцхан яс бөгөөд арын углуургаараа чамархайн ясны хонхорт орж бэхлэгдэнэ. Дээд, доод эрүүнд шүдний ёзоор бэхлэгдэх хонхорхой, цусны судас, мэдрэлийн судал нэвтрэн ордог сүвүүд бий.

Их биеийн ясны хэсэг. Их биеийн ясны хэсэгт нуруу, хавирга, өвчүүний яс байдаг. Сээр нуруу нь 33-34 нугалмаас бүрддэг. Нугалмууд нь өөр хоорондоо уян налархай мөгөөрсөн эдээр холбогддог тул сээр нуруу уян хөдөлгөөнтэй байдаг. Яс ингэж мөгөөрсөөр холбогдохыг уян хөдөлгөөнтэй холбоос гэнэ. Хүний нуруу хүзүүний 7 сээрний 12, бүсэлхийн 5, ууцны 5, ахар сүүлний 4-5, нугалмаас бүтнэ. Нугалам бүр их бие, нум, хэд хэдэн сэртэн, голдоо нүхтэй байна.


Цээжний хэнхэрцэг. Сээрний 12 нугалам тус бүр 2 талаас хос хавиргаар өвчүүтэй нийлж цээжний хэнхэрцгийг үүсгэнэ. Эхний 7 хос хавирга нь өвчүүтэй мөгөөрсөөр холбогдох тул амьсгаа авахад цээжний хөндий тэлж, гарахад багасдаг.


Дээд мөчдийн яс. Мөрний яс гарын яснуудаас бүтнэ. Дал эгэм 2 мөрний бүслүүр болно. Дал нь цээжний хэнхэрцгийн ард байрладаг гурвалжин хэлбэртэй хавтгай хос яс бөгөөд толгой талдаа бугалгын булуу суух хохортой. Эгэм нь далыг цээжтэй холбодог товчлуур яс юм.


Гарын яс. Бугалга, шуу, сарвууны яснаас бүрдэнэ. Шууны яс зэрэгцээ орших богтос яс цацраг яснаас бүтнэ. Сарвууны яс бугуйн 2 эгнээ богино жижигхэн яснууд алганы 5 ширхэг яс, хурууны 14 ширхэг яснаас бүтнэ.

Доод мөчдийн яс. Аарцгийн яс, хөлийн яснаас бүтнэ. Сүүжний 2 том яс араараа ууцны ястай урдуураа өөр хоорондоо бат бөх холбогдсон аарцгийн бүслүүр яс бүрдүүлнэ. Сүүжний ясны хажууд дунд чөмөгний булуу суух хонхор байх ба сүүж, дунд чөмөг 2 нийлсэн үеийг түнх гэнэ.


Хөлийн яс Дунд чөмөг, шилбэ, тавхайн яснаас бүтнэ. Дунд чөмөг нь хүний биеийн яснаас хамгийн урт хөндий яс юм. Шилбэний яс нь дотор талын шаант яс гадна талын тахилзуур яснаас бүтнэ. Дунд чөмөг шаант яс 2 нийлэн өвдөгний үеийг үүсгэх ба түүний урд талаас тойг хамгаалж байдаг. Тавхайн яс нь өсгийн, өлмийн 5ш, хурууны 14ш яснаас бүтнэ.

Үе. Мөчдийн яс хөдөлгөөнтэй нийлснийг үе гэнэ. Үеэр холбогдсон яснуудыг ажиглахад нэг ясны үзүүр нь бөндгөр булуутай нөгөө ясны үзүүр нь булуу суух хонхортой байна. Эдгээр яснууд шөрмөсөөр холбогдсон байдаг. Булуу хонхрын гадуур гилгэр мөгөөрсөн давхраа байхаас гадна үеийг ерөнхийд нь бүрхсэн холбогч эдээс тогтсон бөх бат бүрхүүл байдаг. Үүнийг үеийн уут гэх бөгөөд энэ дотор түүний гадаргыг чийглэж үрэлтийг багасган, хөдөлгөөнийг чөлөөтэй болгогч үеийн шингэн бий. Мөчдийн ясны үеэр хүн маш нарийн хөдөлгөөн хийж чаддаг.

Ясны бүтэц.  Хүний яс нь янз бүрийн холбогч эд бүхий эдээс тогтдог. Ясыг зүсэж үзвэл хальс, нягт бодис, хим бодис гэсэн гурван давхраатай. Хальс бол ясны хамгийн гадуур хучсан бат бөх нимгэн бүрхэвч юм. Харин хөндий ясны үзүүр хэсэг мөгөөрстэй тул хальсгүй. Хальсны өчүүхэн сүвүүдээр тэжээгч цусны судас болон мэдрэлийн судлууд нэвтрэн орсон байдаг. Иймээс ясны эс эд бол бодисын солилцоо явагдаж өвдөлт өөрчлөлтийг мэдэрч байдаг амьд эд мөн. Ясны эдийн 2/3-ыг эс хоорондын бодис эзэлнэ. Энэ нь ясны илтсүүдийг үүсгэнэ. Илтсүүд ясны доторх нүх сувгуудын эргэн тойронд хүндийн даралт булчингийн таталтын дагуу оролцон оршдог.

Хүний яс хэмжээ, хэлбэрээрээ өөр өөр. Бугалга, шуу, дунд чөмөг, шилбэний яс урт бөгөөд хөндийтэй. Эдгээрийг хөндийт яс гэнэ. Хөндийт ясанд нягт бодис их байдаг. Мөн хөндийт ясны хөндийд нь холбогч эс болох шар чөмөг, булуунд нь хим бодис их бий. Ясны илтсүүдийн хоорондох зайд улаан чөмөг байдаг. Улаан чөмөг бол цус төлжүүлэх үүрэгтэй. Гар, хөлийн хурууны ясыг богино яс, дал, хавирга, аарцгийн ясыг химт хавтгай яс гэнэ. Богино хавтгай ясанд химт бодис их.


Ясны найрлага. Ясны бат бөх чанар түүний бүтэц найрлагатай холбоотой. Яс шим ба эрдэс бодисоос тогтоно. Шим бодис ясыг уян хатан чанартай болгодог бол эрдэс бодис хатуу болгоно. Хэрэв ясыг аажим шатаавал ус нь ууршиж хим бодис нь шатаж дуусдаг. Энэ үед хэлбэр дүрсээ алдахгүй боловч хэврэг болсон байдаг. Шатаахад үүссэн үнс бол эрдэс бодис юм. Чөмөгний ясыг 10%-ийн давсны хүчлийн уусмалд хэд хоног байлгахад эрдэс бодисууд нь хүчилд уусаж, яс уян хатан болсон байх бөгөөд түүнийг зангидаж ч болно. Зангилааг тайлбал буцаж тэнийнэ. Ингэж эрдэс бодисын хатуу чанар хим бодисын уян хатан чанартай хослон ясыг бат бөх уян хатан болгодог.


Ясны өсөлт. Бага, залуу насанд яс өсдөг. Ялангуяа бага насанд яс илүү уртаашаа өсдөг. Цаашдаа зузаарч бэхжсээр 22-25 насанд бүрэн хэлбэржиж өсөлт нь гүйцнэ. Ясны хальсны дотор талын эсүүүд хуваагдан үржиж ясны эдийг гадагш нь нэмэгдүүлж байдаг учир яс зузаарч өсдөг. Ясны үзүүрийг бүрхсэн мөгөөрсөн эдийн эс хуваагдсанаас яс уртаашаа өснө. Ясны өсөлтийг өнчин тархи буюу гипофизү гэдэг шүүрлийн булчирхайнаас ялгардаг даавар захицуулна. Хүүхдэд энэ дааврын хэмжээ дутагдвал өсөлт нь удааширна. Өчүүхэн төдий ч ихэсвэл өсөлт нь хэт түргэснэ. Тарваган ба аварга хүн болдог нь үүнтэй холбоотой. Араг ясанд хичнээн ачаалал үйлчилнэ ясны эдийн шинэчлэгдэх явц төдий сайжирдаг. Насанд хүрсэн хүний яс өсөхгүй боловч ясны эдийн хуучин эсүүд байнга шинэчлэгдэж байдаг.


Хүний араг ясны онцлог. Хүн босоо явах, хөдөлмөр хийх болсноос араг яс нь сүүгээр бойжигч амьтдынхаас ялгаатай болсон. Сээр нурууны яс нь хүзүү бүсэлхүйн орчмоор хотгор сээр, ууцны орчмоор гүдгэр байна. Энэ нь биеийг тэнцвэртэй байлгах, доргиог багасгах зохилдлого юм. Хүний цээжний хэнхэрцэг өргөөшөө тэлсэн байна. Сүүжний яснууд хоорондоо хөдөлгөөнгүй холбогдож өргөсөн зузаарсан байдаг.

Хүний урд мөч тулах үүргээс чөлөөлөгдөж биеиийн хүндийн жинд хөлд төвлөрдөг. Иймээс хөлийн яс, гарынхаас урт, цул болжээ. Өсгийн яс сайн хөгжих тавхай нум хэлбэртэй болсон байна. Хүний толгойн ясны гавлын хэсэг нүүрнийхээс илүү том байдаг. Энэ нь тархины хөгжилтэй холбоотой. Хүний араг ясны өөр нэг онцлог бол гарын ясны бүтэц юм. Мөр тохой хурууны яснуудын үеээр олон янзын нарийн хөдөлгөөнийг хийнэ. Эрхий хуруу бусад хуруунынаа эсрэг байрлалтай байдаг нь хөдөлмөрлөх зохилдлого мөн.


Яс гэмтэхэд анхны тусламж үзүүлах.

Шөрмөс сунах.  Янз бүрийн шалтганаар үе үүсгэгч яснуудыг холбосон холбоос буюу шөрмөс гэмтдэг. Гэмтсэн үед хавдаж цус харвахаас гадна хөдөлгөхөд өвдөнө. Үеийн ийм гэмтлийг шөрмөс сунах гэнэ. Анхны тусламж үзүүлэхдээ гэмтсэн хэсэгт мөс, эсвэл хүйтэн усаар норгосон алчуураар жин тавьж үеийг хөдөлгөөнгүй болгож бооно.


Үе мултрах. Үеийг үүсгэж буй нэг ясны толгой нөгөө ясныхаа хонхроос булгарахыг үе мултрах гэнэ. Үе мултрах үед шөрмөс сунах, эсвэл тасрах гэмтэл гарч болно. Ийм үед их өвдөж хавдана. Мөр шагайн үеэр мултрах нь олонтаа тохиолдоно. Үе мултрахад яаралтай тусламж хэрэгтэй боловч буруу оролдвол илүү гэмтэл учруулна. Иймээс юуны урьд үеийг хөдөлгөөнгүй байлгаж хүйтэн ус, мөсөөр жин тавьж өвчнийг намдаана. Нарийн савх мод, хатуу зузаан цаас зэрэг олдох зүйлийг ашиглан гарыг цээжтэй, гэмтсэн хөлийг эрүүл хөлтэй нь холбож хөдөлгөөнгүй болгож дараа нь эмчид үзүүлэх хэрэгтэй.

Яс хугарах. Яс далд ба ил хугарах гаж байдаг. Булчин махны дотор яс хугарахыг далд гэнэ. Хугарсан ясны үзүүр гадагш гарч ирсэн байвал ил хугаралт гэнэ. Ил хугаралт илүү хүнд юм. Гар, хөлийн яс хугарах нь цөөнгүй. Хэрэв яс хугарсан гэж үзаж байгаа бол эхлээд гэмтсэн хэсгийг бүрэн хөдөлгөөнгүй болгоод дараа нь өвчнийг намдаах, ясны гэмтсэн хэсэг, бусад эд эсийг гэмтээхээс сэргийлэх зэрэг арга хэмжээ авбал зохино. Гэмтсэн хэсгийг хөдөлгөөнгүй болгохын тулд чиг барьж боодог. Эмнэлэгт зориулалтын чиг байх боловч тухайн нөхцөлд чигийг нарийн нимгэн банз сарампай мод саваа зэрэг боломжтой зүйлийг ашиглан хийж болно. Чиг тавихдаа хөвөн, самбай даавуу /марль/ зэрэг зөөлөн жийрэг тавина. Чигийг хугарсан ясны 2 талын үеэс илүү гарч 2 үеийг дамнасан байхаар боодог. Тэгэхдээ хурууны талаас эхлэн дээш бооно. Хэт чанга боовол цусны урсгал хаагдаж эд, эс үрждэг.

Яс ил хугарсан үед ясны хурц үзүүр булчин мах, цасны судас, мэдрэл, арьсыг гэмтээсэн байдаг тул шархыг цэвэрлэж, цэвэр жийрэг тавиад чиг барьж бооно. Чиг барьж боох бололцоогүй бол хугарсан гарыг их биетэй, хөлийг эрүүл хөлтэй нь барьж боодог. Чиг барьж болохгүй гэмтэл бас бий. Хэрэв хавирга хугарсан гэж үзвэл амьсгааг гаргуулсны дараа цээжний биеийг сайтар ороож бооно.

Нурууны яс хугарах. Энэ нь нугастай холбоотой тул амь насанд ч аюултай. Энэ үед гэмтэгчийг хатуу, тэгш гадаргуу дээр гэдрэг харуулж хэвтүүлээд толгой мөрөн доогуур нь зөөлөн юм тавьж тусламж яаралтай дуудвал зохино. Нурууны яс гэмтсэн хүнийг хамаагүй хөдөлгөх суугаагаар нь авч явахыг хатуу хориглоно.

Гавлын яс гэмтэх. Энэ үед гэмтэгчийг нуруугаар нь харуулж толгойг нь бага зэрэг өндийлгөн хэвтүүлнэ. Ер нь яс гэмтэх үед анхны тусламж үзүүлээд эмнэлэгт яаралтай хүргэх ёстой.


Бүтэц. Хүний биеийн бүхий л хөдөлгөөнийг булчин гүйцэтгэнэ. Булчин нь булчингийн эдээс тогтдог. Булчингийн эд нь хөндлөн судалт, гөлгөр судалт, зүрхний гэж байдаг. Эд бүр нь дүрс хувирсан эс болох булчингийн ширхгээс бүтнэ. Араг ясны булчингууд хөндлөн судалт булчингийн эдээс бүтэх бөгөөд ширхгүүд , нь багц үүсгэнэ. Ширхгийн дотор утаслаг уурагт бие байх бөгөөд түүний өөрчлөлтөөс шалтгаалан булчин агшиж сунадаг. Булчинд цусны судас, мэдрэлийн судал салбарлан тарж, булчингийн ширхэгт очиж төгсдөг. Булчин гадна талаараа холбогч эдэн бүрхүүлтэй бөгөөд хоёр үзүүр нь шөрмөсөөр ясанд бэхлэгдэнэ. Судас, гэдэс, давсаг гэх мэт дотор эрхтнүүдийн хана гөлгөр судалт булчингийн эдээс тогтоно. Гөлөр судалт булчингийн эд удаан агшина. Зүрхний булчин нь өвөрмөц бүтэцтэй хөндлөн судалт булчингийн эдээс бүтнэ. Ширхэг нь бие биетэйгээ долгиолон сүлжих маягаар нийлсэн байдгаас тасралтгүй агшдаг.
Ш

Булчингийн үндсэн бүлгүүд, үйл ажиллагаа. Хүний араг ясанд 600 орчим булчин бэхлэгдсэн байдаг. Эдгээрийг толгойн, их биеийн, дээд, доод мөчдийн гэж хувааж болно.
Ш
Толгойн булчинд: Дээд, доод эрүү, уруул хөдөлгөх булчин, нүдний зовхи хөдөлгөх, дух хөмсөгний болон нүүрний бусад олон булчин хамаарна. Бидний нүүрний төрх байдал олон янзаар хувирч өөрчлөгдөх нь булчингийн үйлдэл мөн. Эдгээрээс гадна толгойн булчинд толгойг өргөх, буулгах, эргүүлэх хүзүүний булчингууд багтана.
Ш
Их биеийн булчинд...

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

null
хүн (зочин)

urgeljlel ni baihgui ymuu

хтт (зочин)

urgeljlel???

suragch (зочин)

urgeljlel ni aimr heregtei bn shdee :/

bilguun (зочин)

urgeljlel . . . .. . . .. . . . . . .

bilguun (зочин)

urgeljlel . . . . . . . . . . . . .

Зочин

үргэлжлэл,,,

марат айза (зочин)

сайн байна үү надад ясны хөдөлгөөн зураг хэрэгтэй

ENKHJARGAL (зочин)

IH TARXINII GADARGUUNI TAJAAR XEREGTEI BN

Dorjoo (зочин)

Urgejlel haana bna heregtei bn shte :/

Зочин

үргэлжлэл нь хэрэгтэй байна

Билгүүн (зочин)

үргэлжлэл

Билгүүн (зочин)

үргэлжлэл

чимгээнээ (зочин)

Үргэлжлэл

suragch (зочин)

vrgeljlel bhgvi yum uu?

сурагч (зочин)

булчингийн үүрэг бхгүй юм уу?

ENKHJARGAL (зочин)

мөчдийн ясны хөгжилийн талаар мэдээлэл өгөөч

Бат-Эрдэнэ (зочин)

сайн байн уу их хэрэгтэй мэдээллэ байлаав мултарсан мөрийг яаж, юу хэрэглэж сэргээх вэ

gunjee (зочин)

Zuragtai medeelel heregtdi bn

дөлгөөн (зочин)

мааш их баярлалаа. их хэрэгтэй мэдээллүүд байна.

Nana (зочин)

гөлгөр булчингийн үйл ажиллагааны талаар оруулж өгөөч яаралтай

Зочин

nasand hureegui hun hden ystai bdiin boloo mddeg hun n held odooch plse

biiiiiiiiiii (зочин)

sn bnuu nasand hureegui hun hden ystai bdin bol mdde hun nhelj ogj tus bolooch plse

onna (зочин)

Sain baina uu? Bi chamd nariin buh zuragiig bulchin bolood yeiin yasnii zuragiig ogie, harin bi chamaas neg yumiig hamtarch hiihiig mash ih husej baina. Bi ooroo emchilgeenii fizik emchilegcheer surch baigaa bolohoor buh nariin zuragnuud latin bolon hed heden helen deer baigaa ch ooriin hel boloh mongol hel deer orchuulga algaa tiim bolohoor hamtarch ajillaj boloh uu? gedeg huseltiig tabj baina. Hagas jiliin daraa bi togsoh yumaa.

Б.Билгүүн (зочин)

vrgeljlel

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)